Change Text Size Resize Text Small(12 point) Resize Text Medium(14 point) Resize Text Large(16 point)

P&G Компанийн Олон улсын хэрэглэгчийн хувийн нууцын журам
09/24/2020

Бид тантай итгэлцлийн харилцаа үүсгэх, түүнийг хамгаалахын төлөө сайн ажиллах болно. Иймд, таны мэдээлэлтэй харилцахдаа бид анхааралтай, мэдрэмжтэй байх бөгөөд тэрхүү итгэлцлийг хангах арга замыг баримтална. Бид хэрхэн энэ амлалтаа хэрэгжүүлдэг талаар энэ журамд тусгасан бөгөөд үүнд бид ямар мэдээлэл цуглуулдаг, хэрхэн ашиглаж, хамгаалдаг тухай бөгөөд үүнийг бид хэрхэн хэрэглэж болох талаар та хэрхэн шийдвэр гаргаж болох талаар тусгасан болно. Бид таны мэдээллийг өөрсдийн агуулга, бүтээгдэхүүн, сурталчилгаа болон үйлчилгээг сайжруулахын тулд хэрхэн ашигладаг болохыг танд ойлгуулах нь бидний зорилго юм.

Бид хувийн нууцтай хэрхэн харьцдаг тухай товч танилцуулгыг эндээс үзнэ үү

Бид ямар мэдээлэл цуглуулдаг тухай

  • Таны бидэнд өгсөн мэдээлэл
  • Таныг бидэнтэй холбогдох, манай цахим хуудсаар зочлох, манай мобайл апп эсхүл үйлчилгээг ашиглах, манай бүтээгдэхүүн эсхүл төхөөрөмжийг ашиглах эсхүл манай зар сурталчилгааг үзэх үед бидний цуглуулдаг мэдээлэл
  • Бусад компанийн таны зөвшөөрлөөр эсхүл таны мэдээллийг авсан бусад компаниас таны зөвшөөрлийг авсан болохыг баталгаажуулсны үндсэнд бидэнтэй эсхүл бусад компанитай хуваалцдаг эсхүл худалддаг мэдээлэл
  • Өөр компанийн цахим хуудсаар зочлох үед бидний авсан мэдээлэл

Бид илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсхүл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгохын тулд эдгээр бүх мэдээллийг эсхүл зарим хэсгийг нь нэгтгэх боломжтой.

Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг тухай

  • Таны хүссэн бүтээгдэхүүн болон үйлчилгээг танд илгээх
  • Өөрсдийн болон өөрсдийн маркетингийн түншүүдийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаар танд мэдээлэх
  • Бидний цахим хуудас болон үйлчилгээг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх

Таны мэдээллийг бид хэзээ болон хэрхэн хуваалцдаг тухай

  • Та зөвшөөрсөн тохиолдолд бид танд сонирхолтой гэж үзэн анхааралтай сонгосон түншүүддээ танд санал, сурталчилгаа эсхүл өөрсдийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаар зар илгээлгэх зорилгоор
  • Өөрсдийн үйл ажиллагааг явуулахаар бид хөлслөн авсан бусад компаниудтай
  • P&G брэнд эсхүл үйл ажиллагааг өөр компанид худалдан борлуулахын нэг хэсэг болгон
  • Өөрийн эрх эсхүл өмчийг хамгаалахад туслах зорилгоор, тухайлбал, луйвраас урьдчилан сэргийлэх эсхүл мэдээллийн аюулгүй хамгаалал
  • Төрийн эрх бүхий байгууллагаас эсхүл хуулиар шаардсаны дагуу

Таны сонголтууд

Та доорх холбоосууд дээр дарж таны мэдээллийг бид хэрхэн ашиглаж болохыг хэлэх боломжтой:

Та ЕХ-нд амьдардаг бол танд бидэнд таны талаар байгаа мэдээлэлд хандах, түүнийг засварлах эсхүл шинэчлэх, түүнийг устгахыг биднээс хүсэх эсхүл тухайн мэдээллийг зөөврийн хэрэгсэлд хуулбарлаж авах зэрэг тодорхой хэдэн хувийн мэдээллийн өгөгдлийн эрх бий. Эдгээр эрх бүх нөхцөл байдалд үйлчилдэггүй. Дараах үйлдлийг хийхийн тулд доорх холбоос дээр дарна уу:

Бид Таны Мэдээллийг Хэрхэн Цуглуулдаг Тухай

Бид таны мэдээллийг олон газраас олон арга замаар цуглуулдаг. Бидний цуглуулдаг зарим мэдээлэл нь таныг таньж тогтоож болохуйц хувийн мэдээлэл байж болно; жишээлбэл, таны нэр, э-мэйл хаяг, утасны дугаар, эсхүл шуудангийн хаяг. ЕХ мэт зарим улсад IP хаяг эсхүл кууки болон мобайл төхөөрөмж танигч зэргийг хувийн мэдээлэлд мөн тооцож болдог.

Анхаарах зүйлс : Бид илүү сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсхүл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгохын тулд эдгээр бүх мэдээллийг нэгтгэх боломжтой.

Та үүнийг бидэнд өгдөг. Та манай цахим хуудас эсхүл мобайл апп дээр хаяг нээх үедээ эсхүл бидэн уруу залгах эсхүл э-мэйл илгээхдээ өөрийн мэдээллийг бидэнд өгдөг. Бид таны нэр, э-мэйл хаяг эсхүл гэрийн хаяг, төрсөн огноо, төлбөрийн мэдээлэл, таны нас, хүйс, ам бүл, бид танд өөрийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаарх мэдээллийг илгээх таны хүссэн арга зам зэргийг асууж болно. Жишээлбэл таны гэрийн хаягаар, э-мэйл хаягаар эсхүл танд гар утсаар мессеж явуулах замаар гэх мэт.

Цахим хуудаснууд болон э-мэйлээс. Бид таныг манай цахим хуудсаар зочлох, зар сурталчилгааг үзэх эсхүл манай бүтээгдэхүүн болон үйлчилгээг ашиглах үед мэдээлэл автоматаар цуглуулдаг технологи ашиглаж болно. Жишээлбэл, бид кууки (таны компьютерын хөтөч дээр хадгалагддаг өчүүхэн хэмжээтэй файл) ашиглан таны ямар вэб хөтөч болон үйлдлийн систем ашиглаж байгааг, таны IP хаяг, таны зочилсон цахим хуудаснууд эсхүл бидний илгээсэн э-мэйлийг нээсэн эсэхийг мэдэж авдаг.

Мобайл апп болон интернэтэд холбогдсон төхөөрөмжөөс. Танд боломжит хамгийн дээд хэмжээний хэрэглэгчийн сэтгэл ханамж өгөхийн тулд бид таныг манай мобайл аппыг хэрэглэх үед таны гар утаснаас эсхүл гэрийн тань “ухаалаг” төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулах технологи хэрэглэж болно. Та аппыг татаж авахдаа эсхүл интернэтэд холбогдсон гэр ахуйн төхөөрөмждөө суулгахдаа энэ зөвшөөрлийг олгодог. Ийм мэдээлэлд тухайлбал таны гар утасны дугаар эсхүл бусад төхөөрөмжийн ID зар сурталчилгааны нэр, таны утасны үйлдлийн системийн мэдээлэл, та аппыг эсхүл төхөөрөмжийг хэрхэн хэрэглэдэг тухай болон таны байршил хамаарна. Та өөрийн утас эсхүл төхөөрөмж дээрээ нэмэлт цонхны мэдэгдэл харах бөгөөд таны байгаа газарзүйн тодорхой байршил (таны яг хаана зогсож байгаа эсхүл хаанаас интернэтэд холбогдож байгаа болох)-ыг бидэнд мэдэгдэхийг зөвшөөрөх эсэхийг үүгээр сонгоно.

Бусад газраас. Бид бидэнтэй хуваалцдаг эсхүл бидэнд худалддаг бусад компаниас мэдээлэл авч болно. Жишээлбэл, та харилцаа холбооны үйлчилгээ эсхүл жижиглэн худалдааны үнэнч хэрэглэгчийн онооны хөтөлбөрт бүртгүүлэхдээ бидэнтэй таны хувийн мэдээллийг хуваалцах зөвшөөрлийг өөр компанид өгсөн байж болно. Түүнчлэн бид интернэт нийтлэл, блог, видео эсхүл олон нийтийн сүлжээ зэрэг бүх хүнд нээлттэй байдгийг нь та мэддэг газруудаас мэдээлэл цуглуулж болно. Мөн бид олон нийтэд ил тод байдаг мэдээллийн сангаас авсан эсхүл таны мэдээллийг ашиглах зөвшөөрлийг өгсөн нь улмаар бидэнд мөн зөвшөөрсөн таны талаар мэдээллийг цуглуулж, нэгтгэх үйл ажиллагаа эрхэлдэг бусад компаниас мөн мэдээлэл авч болно. Үүнд тухайлбал таны орлогын түвшин, нас, хүйс, ам бүл, таны интернэтээс эсхүл ойр орчныхоо дэлгүүрээс худалдан авсан бүтээгдэхүүн зэрэг байж болно.

Бид Таны Мэдээллийг Хэрхэн Ашигладаг Тухай

Бид таны мэдээллийг дэлхий дахины тантай адил хүмүүсийн амьдралд өдөр бүр хүрч, сайжруулах зорилгоо биелүүлэх зорилгоор ашигладаг. Бид таны мэдээллийг таны асуултад хариулах эсхүл таны хүссэн мэдээллийг илгээх, таны хүссэн бүтээгдэхүүн эсхүл загвар дээж илгээх, P&G-гийн цахим хуудас эсхүл аппд хүссэн тохируулгаа хийхэд тань туслах, уралдаан тэмцээн эсхүл урамшуулалд оролцох боломж олгох эсхүл биднээс худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр тооцоог хийхэд ашигладаг. Түүнчлэн бид таны хувийн бус мэдээллийг (тухайлбал, худалдан авалтын мэдээлэл, загвар дээжийн хүсэлт г.м.) хэрэглэгчид юу хүсэж байгааг илүү сайн мэдэж аван шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх эсхүл байгаа бүтээгдэхүүнээ сайжруулах зорилгоор хэрэглэгчийн судалгаа эсхүл дүн шинжилгээнд (эсхүл ийм төрлийн судалгаанд оролцохыг та зөвшөөрсөн тохиолдолд хувийн мэдээллийг бас) ашиглаж болно.

Таны мэдээллийг ашигладаг өөр нэг арга зам бол бидний танд хүргэж буй мэдээлэл хувь хүний хувьд танд ач холбогдолтой бөгөөд ашигтай байх явдлыг хангах явдал юм. Жишээ нь, та Gillette.com хаягаар зочилж, сонирхсон учраас бид танд Gillette® бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл илгээж болно. Ингэхдээ бид таны кууки ID - эсхүл төхөөрөмжийн ID -- зэрэг мэдээллийг ашигласнаар Gillette-ийн ижил төрлийн сурталчилгаа танд удаа дараа харагдах тоог хязгаарлана. Бид таныг ижил төрлийн мессежийг дахин дахин харах шаардлагагүйгээр өөрийн хэрэглэдэг, дуртай бүтээгдэхүүнийхээ талаар биднээс мэдээлэл аваасай гэж хүсч байна.

Бид мөн манай цахим хуудас хэрхэн ашиглагдаж байгаа талаар илүү сайн ойлголт авах эсхүл хэрэглэгчдийн дадал зуршлыг судлах замаар адил төстэй зүйлстэй бүх хэрэглэгчдийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон үйлчилгээг санал болгох зорилгоор тодорхой хувь хүнийг таньж тогтоолгүйгээр олон хүмүүсийн нэгтгэсэн мэдээллийг ашиглаж болно. Жишээлбэл, манай нярайн бүтээгдэхүүний цахим хуудаснаас уншдаг шинэ эцэг эхчүүдээс бид хэрэглэгчдийн талаар маш олон зүйл олж мэдэж чадах бөгөөд ингэснээр бүх шинэ эцэг эхчүүдэд хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нь өгөх тал дээр илүү сайн үйлчлэх болно. Хувийн бус ийм мэдээллийг энэ хэлбэрээр ашиглах нь таны хувийн нууцыг хамгаалахад тусалдаг. Ийм учраас бид боломжтой бүх тохиолдолд аль болох хувийн бус мэдээллийг ашиглахыг зорих болно.

Таны хувийн нууцыг илүү сайн хамгаалахын тулд бид мөн гүйцэтгэх гэж буй ажлаа хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хамгийн бага хэмжээний мэдээллийг ашиглаж, кууки болон төхөөрөмжийн ID-гаар таныг тодорхой, шууд таних боломж бүрдүүлсэн байдлаар мэдээллийг холилдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, манай бизнесийн зорилгод таны мэдээлэл шаардлагагүй болох үед устгах болно.

Бид Таны Мэдээллийг Хэрхэн Хамгаалдаг Тухай

Бид таны хувийн мэдээллийг хүндэтгэж, түүнийг алдагдах, буруугаар ашиглагдах, эсхүл солигдохоос хамгаалах алхмууд хэрэгжүүлдэг. Зохистой тохиолдолд эдгээр алхмуудад тухайлбал, firewall, халдлага илрүүлэх болон урьдчилан сэргийлэх систем, дахин давтагдашгүй бөгөөд нарийн төвөгтэй нууц үг, нууцлал гэх мэт техникийн арга хэмжээ багтана. Түүнчлэн бид мэдээлэл боловсруулалтын үүрэг хариуцлагын талаар ажилтнууддаа сургалт явуулах, мэдээлэлтэй холбоотой тохиолдлууд болон эрсдэлүүдийг тодорхойлох, таны хувийн мэдээлэлд хандах ажилтнуудыг хязгаарлах, аюулгүй байдлыг хангах болон хэрэглэгдээгүй бичиг баримтуудыг зохих ёсоор хамгаалах зэргээр зохион байгуулалтын болон бодит арга хэмжээг авдаг

Бид Юуг Хуваалцдаг Тухай

Бусад компаниудтай. Та зөвшөөрсөн тохиолдолд бид танд сонирхолтой гэж үзсэн санал, сурталчилгаа эсхүл бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаар зар илгээлгэх зорилгоор анхааралтай сонгосон түншүүдтэйгээ таны мэдээллийг хуваалцдаг. Жишээлбэл, Pampers® гэх мэт манай живхний брэндийн талаар P&G компанийн э-мэйл хүлээн авдаг хүмүүс бусад компанийн үйлдвэрлэдэг нярайн тэжээлийн талаар мэдээлэл авахыг зөвшөөрсөн байж бас болно. Бид таны мэдээллийг P&G компанийн бус маркетеруудтай хуваалцдаггүй. Бид ямар ч зорилгоор бусад компанитай таныг хувьчлан таньж тогтоох боломжгүй мэдээллийг хуваалцаж болно.

Үйлчилгээ үзүүлэгчидтэй. Бид таны мэдээллийг өөрийн бизнесийг явуулахад дэмжлэг үзүүлдэг компаниудтай хуваалцаж болно. Тухайлбал манай цахим хуудсыг хост хийдэг, танд э-мэйл явуулдаг, бидний цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг, таны хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг компаниуд. Бид зөвхөн өөрсдийн хийлгэхийг хүссэн үйл ажиллагаанд зөвхөн зайлшгүй шаардлагатай хувийн мэдээллийг л тэдгээр компанитай хуваалцдаг. Тэд таны мэдээллийг бидний адил хамгаалах шаардлагатай байдаг бөгөөд өөр хэн нэгэнтэй хуваалцахгүй, өөр ямар нэг зорилгоор ашиглахгүй.

Бусад нөхцөл байдлууд. Хэрэв та хувийн мэдээллээ хуваалцсан байсан манай аль нэг брэнд эсхүл бизнес өөр компанид зарагдвал таны мэдээллийг тэр компанитай хуваалцах болно. Үүний үр дүнд таны бүртгэл болон хувийн мэдээллийг та тухайн брэнд болон шинэ компанид устгуулах хүсэлт тавиагүй тохиолдолд устгахгүй. Түүнчлэн бид таны мэдээллийг манай эрх болон өмчийг хамгаалахад тусалдаг компаниудтай эсхүл хуулиар эсхүл төрийн эрх бүхий байгууллагаас шаардсан тохиолдолд хуваалцах болно.

Таны Эрх ба Сонголт


Маркетинг Бидний илгээдэг эдгээр мэдээлэлд тусгагдсан мэдээлэл авахаас хэрхэн татгалзах тухай зааврын дагуу та бидэнд э-мэйл болон мессеж илгээн зогсоохыг хүсэж болно. Мөн та энд дарж маркетингийн э-мэйл, мессеж, эсхүл шуудангаар илгээсэн захидал хүлээн авахыг зогсоож болно. Хэдийгээр бид таны сонголтыг хүндэтгэх боловч, ингэхийн тулд бид мэдээлэл хадгалах хэрэгтэй байж болзошгүй. Жишээлбэл, та бидэнд маркетингийн э-мэйл илгээхээ зогсоох хүсэлт ирүүлбэл, бидэнд таны э-мэйл хаяг бүртгэлтэй байснаар манай систем тухай э-мэйл хаяг руу маркетингийн э-мэйл явуулахгүй гэдгийг санах хэрэгтэй болно.

Бүртгэл хаяг Та анх бүртгүүлсэн улсаас хамааран таны P&G компанийн бүртгэл өөрийн мэдээлэлд хандах, шинэчлэх эсхүл мэдээллээ устгах боломжийг олгож болно. Хэрэв тийм боломжгүй бол энд дарж ийм хүсэлт гаргаж болно.

Европын холбооны оршин суугчид. Хэрэв та ЕХ-нд амьдардаг бол бидэнд байгаа өөрийн хувийн мэдээлэлдээ хандаж болох бөгөөд буруу, хуучирсан эсхүл цаашид шаардлагагүй болсон мэдээллийг засварлах, устгах, эсхүл хязгаарлах хүсэлт гаргаж, үйлчилгээ үзүүлэгч өөр байгууллагад дамжуулах боломжтой форматаар мэдээллээ биднээр гаргуулан авч болно. Түүнчлэн таны зөвшөөрөлтэйгөөр таны хувийн мэдээллийг боловсруулдаг тохиолдлуудад та зөвшөөрлөө хүссэн цагтаа цуцалж болно. Түүнчлэн бидний хууль ёсны сонирхолд суурилж мэдээллийн боловсруулах тохиолдолд (энэ нь бид таны мэдээллийг ашиглах шалтгаан байгаа гэсэн үг) таны хувийн мэдээллийг боловсруулахаас та татгалзаж болно (энэ нь таны мэдээллийг ашиглахаа зогсоохыг биднээс хүснэ гэсэн үг). Та мэдээллийг хамгаалах чиглэлээр болон өөрийн хувийн мэдээллийн эрхийн талаар ерөнхийд нь илүү мэдээлэл авахыг хүсвэл Европын мэдээлэл хамгаалалтын хяналтын https://edps.europa.eu/data-protection/ цахим хуудсаар зочлоорой. Таны хүсэлтэд өгсөн бидний хариу танд таалагдахгүй тохиолдолд та өөрийн улсын мэдээллийг хамгаалах эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно. Хүсэлт гаргахын тулд дараах боломжуудаас сонгоно уу:

Ерөнхий хүсэлт . Маркетинг зорилгоор ашиглагддаг хувийн мэдээлэлтэй холбоотой, тухайлбал, манай аль нэг цахим хуудас эсхүл аппаар бүртгэл хийлгэхдээ бидэнд өгсөн мэдээлэлтэй холбоотой хүсэлт гаргахын тулд, үүгээр бидэнтэй холбогдоно уу.

Хэвлэл мэдээллийн зар сурталчилгаа . Зар сурталчилгааны зорилгоор ашиглагддаг хувийн мэдээлэлтэй тухайлбал кууки эсхүл төхөөрөмжийн ID түвшинд бидэнд байгаа таны мэдээлэл болон танд холбогдолтой зар сурталчилгаа явуулах зорилгоор бидний ашигладаг мэдээлэлтэй холбоотой хүсэлт гаргахын тулд, үүгээр бидэнтэй холбогдоно уу. Мөн манай эрэлтийн тал (эсхүл зараар үйлчлэх) болон зар баталгаажуулах түншийн платформд таны кууки эсхүл төхөөрөмжийн ID-тай холбоотой мэдээллийн өгөгдөл байж болно. Тэр мэдээллийг эндээс болон эндээс харна уу.

Хэрэглэгчийн судалгаа . Манай судалгаанд оролцсоны улмаас бидэнд байж болзошгүй хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт гаргах бол, зөвшөөрөл олгох хуудас дээрх холбоо барих мэдээллийг харах буюу судалгааны төвд зочилж эсхүл залгаж болно.

Шүдний эмнэлгийн мэргэжилтнүүд. Хэрэв та шүдний эмнэлгийн мэргэжилтэн бөгөөд манай мэргэжилтнүүдэд хандсан хөтөлбөрийн хүрээнд тухайлбал https://www.dentalcare.com хаягаар бидэнд мэдээлэл өгсөн бол доор жагсаасан холбогдох улсын дугаар болон э-мэйл хаягаар холбоо барина уу.

Улс

Дуудлагын төв

Э-мэйл

Герман

0203 570 570

Мэдээлэл байхгүй

Австри

00800 570 570 00

Мэдээлэл байхгүй

Швейцар

00800 570 570 00

Мэдээлэл байхгүй

Их Британи

0870 242 1850

Энд дарна уу

Испани

900 670 270

Энд дарна уу

Итали

+390650972534

Мэдээлэл байхгүй

Франц

+ 33 (0) 825 878 498

Энд дарна уу
Энд дарна уу
Энд дарна уу

Бельги

Мэдээлэл байхгүй

Энд дарна уу

Нидерланд

Мэдээлэл байхгүй

Энд дарна уу

Польш

0 801 25 88 25

Мэдээлэл байхгүй

Кууки

Кууки таны цахим хуудсаар зочлох үед таны компьютерт илгээгдсэн жижиг файлууд юм. Тэдгээр нь та зочилсон цахим хуудастайгаа хэрхэн харьцаж буй талаар хэрэгтэй мэдээлэл хадгалдаг. Кууки таны компьютер, төхөөрөмж эсхүл файлуудад хадгалагдсан мэдээллийг цуглуулдаггүй. Кууки таны компьютер болон төхөөрөмжийг санамсаргүй байдлаар оноосон тоо болон үсгээр харуулах бөгөөд (жишээ нь: кууки ID ABC12345) хэзээ ч тухайлбал Жон И. Смит гэж харуулахгүй.

Бид куукийг дараах хэд хэдэн шалтгаанаар хэрэглэдэг.

  • танд хамааралтай сурталчилгаагаар үйлчлэх зорилгоор
  • P&G компанийн агуулгатай таныг хэрхэн харьцаж буйг олж мэдэхийн тулд
  • манай цахим хуудсаар зочлох үеийн сэтгэл ханамжийг тань дээшлүүлэхэд бидэнд дэмжлэг болгох зорилгоор
  • хэл, газар зүйн байршил зэрэг таны сонголтыг санах зорилгоор - ингэснээр та цахим хуудсаар зочлох бүрдээ тохиргоо хийх шаардлагагүй болно
  • алдааг тодорхойлж, шийдвэрлэхийн тулд
  • манай цахим хуудас хэрхэн ажиллаж буйд дүн шинжилгээ хийхийн тулд

Бид дараах төрлийн кууки ашигладаг.

  • Хандалтын кууки. Цахим хуудсанд санах ой байхгүй. Хандалтын кууки таныг (ABC12345 гэх мэтээр санамсаргүй оноосон ID ашиглан) санаж, нэг хуудаснаас нөгөөд шилжих үед тань цахим хуудсанд хэдийнээ өгсөн мэдээллийг дахин оруулах шаардлагагүй болно. Жишээ нь, хандалтын кууки онлайнаар худалдан авалт хийхэд маш хялбар болгодог. Кууки байхгүй бол таны худалдан авахаар сонгож сагсандаа хийсэн бүтээгдэхүүнүүд төлбөр тооцоо хийхийн өмнө алга болчихно! Эдгээр кууки та цахим хуудаснаас гарахад эсхүл хөтчөө хаахад устдаг.
  • Байнгын кууки. Байнгын кууки таныг дахин цахим хуудсанд нэвтрэхэд таны өмнө сонголтыг санах боломжийг бүрдүүлдэг. Жишээ нь, та анх цахим хуудсаар зочлохдоо франц хэлээр мэдээллийг үзэх сонголт хийсэн бол дараагийн удаа холбогдоход цахим хуудас автоматаар франц хэлээр гарна. Орох бүрдээ хэлний сонголт хийхгүй байх нь танд илүү тав тухтай, үр ашигтай бөгөөд хэрэглэхэд хялбар байх болно.
  • Зар сурталчилгааны кууки. Эдгээр куукийг та ерөнхийдөө ямар сонирхолтой болохыг, жишээлбэл, таны зочилдог цахим хуудас болон худалдан авдаг бүтээгдэхүүний талаар олж мэдэхэд ашиглаж болно. Түүнчлэн энэ нь таны нас, гэр бүлийн байдал, хэдэн хүүхэдтэй талаар таамаг дэвшүүлэхэд бидэнд тусалдаг. Тэр мэдээлэл нь танд таалагддаг эсхүл хэрэгцээтэй зүйлсэд нийцсэн бүтээгдэхүүн болон үйлчилгээний талаарх сурталчилгааг танд илгээхэд бидэнд тусална. Түүнчлэн ижил зар сурталчилгааг харах тоог хязгаарлах боломжийг бидэнд олгоно.
  • Дүн шинжилгээний кууки. Эдгээр кууки бидэнд манай цахим хуудас хэрхэн ажиллаж буйг хэлж өгдөг. Олон тохиолдолд бид Google дүн шинжилгээний кууки ашиглан өөрсдийн цахим хуудас хэрхэн ажиллаж буйд хянадаг. Google дүн шинжилгээ ашиглан таны манай цахим хуудаснаа зочилсон талаар цуглуулсан мэдээллийг ашиглах болон хуваалцах бидний боломж Google дүн шинжилгээг ашиглах нөхцөлүүд болон Google хувийн нууцын журам -аар хязгаарлагддаг.

Та хэрхэн куукийг хянаж болох тухай. Та өөрийн хөтчид бүх куукинээс татгалзах тохиргоо хийх буюу таны компьютерт кууки илгээх үед танд мэдэгдэх гэсэн сонголтыг хийж болно. Гэхдээ энэ нь манай цахим хуудас эсхүл үйлчилгээ зохих түвшинд ажиллахгүй байхад хүргэж болзошгүй. Түүнчлэн та өөрийн хөтчид хөтчийг хэрэглэж дуусах бүрд куукийг устгах тохиргоо хийж болно.

Бусад Технологи.

  • Ойрын зайд суурилсан дохиоллын цамхгууд. Цамхгууд нь таны утсан дээрээ суулгасан мобайл апп уруу маш богино зайд нэг чиглэлийн дохио илгээж, жишээлбэл, таныг дэлгүүрт ормогц ямар бүтээгдэхүүн хямдралтай байгаа талаар мэдээлэл өгнө. Цамхгууд холбогдох мобайл апп дээр таныг зөвшөөрөл өгсний дараа болон таныг цамхагтай маш ойртоход таны төхөөрөмжтэй харилцана. Хариуд нь апп танд санал болгох зар сурталчилгааг нарийвчлахад бидэнд туслах байршлын мэдээллийг бидэнд өгнө. Жишээлбэл, та супермаркетын арьс арчилгааны хэсэг дэх цамхгийн дэргэд байвал бид танд $4-ын хямдралын тасалбар илгээж болно.
  • Пиксел. Эдгээр нь цахим хуудсанд байрлуулсан хэдий ч нүдэнд үл үзэгдэх жижиг зүйлс юм. Тэдгээрийг өөрөөр "tags,” “web bugs,” эсхүл "pixel gifs" гэж нэрлэдэг. Бид пиксел ашиглан таны компьютерт кууки илгээн, цахим хуудасны үйл ажиллагааг хянаж, манай цахим хуудсанд нэвтрэхэд хялбар болгож, мөн онлайн маркетингийн үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн бид манай явуулсан мэдээний захидал эсхүл э-мэйлийг та нээж, түүний мөрөөр үйлдэл хийсэн эсэхийг тодорхойлох үүднээс тэдгээрт пиксел ашигладаг.
  • Мобайл төхөөрөмж танигч болон SDK. Интернэтэд кууки цуглуулдагтай төстэй мэдээллийг бид мобайл апп дээрээсээ цуглуулах зорилгоор программ хангамжийн код ашигладаг. Энэ нь таны гар утсыг танигч (iOS IDFA болон Андройд Зар Сурталчилгааны ID)-тай төстэй мэдээлэл болон манай аппыг та хэрхэн хэрэглэж буй талаарх мэдээлэл байх болно. Куукитэй адилаар бидний автоматаар цуглуулдаг төхөөрөмжийн мэдээлэл таныг манай аппыг хэрэглэх явцад хувь хүн нь хэн болохыг хэзээ ч илтгэхгүй. Бид аливаа хөдөлгөөнт төхөөрөмжийг зөвхөн санамсаргүй оноосон тоо болон үсгээр (e.g., advertising ID EFG4567) мэддэг бөгөөд хэзээ ч жишээ нь John E. Smith гэж танихгүй.
  • Газарзүйн бодит байршил. Таныг манай мобайл аппыг ашиглах явцад бид олон улсын байршил тогтоох систем (GPS) болон координатуудаас (уртраг ба өргөрөг) таны бодит байршлын талаар мэдээлэл авч болно. Та дэлхийн яг аль хэсэгт байгаа болохыг бидэнд мэдэгдэх эсэх сонголтыг заавал урьдчилан утас эсхүл төхөөрөмждөө нэмэлт цонхны мэдэгдэл байдлаар авах болно. Бид гэхдээ таныг ерөнхийдөө хаана байгааг, хот, шуудангийн код эсхүл аймаг мужийн талаар мэдэхийн тулд байнга зөвшөөрөл авахгүй гэдгийг та ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, бид таныг Филиппин улсын Манила хотын хаа нэгтээ байгаа гэдгийг мэдэж байгааг таны байгаа бодит байршил гэж үзэхгүй.

Сонирхолд Суурилсан Зар Сурталчилгаа

Та манай түншийн цахим хуудсаар зочилсон тохиолдолд бид танд таалагдаж магад гэсэн зар сурталчилгаа эсхүл бусад агуулгыг танд үзүүлж болно. Жишээ нь, бид таныг хүүхдийн хувцас болон хичээлийн хэрэгсэл зардаг цахим хуудсаар зочилж байгааг анзаарвал Tide® угаалгын нунтгийн талаар зар сурталчилгаа танд очиж мэднэ. Дараа нь тэр мэдээллээс бид таныг хүүхэдтэй учраас сайн чанарын угаалга-цэвэрлэгээний бүтээгдэхүүн сонирхож магад гэдэг дүгнэлтэд хүрч болно. Ийм замаар бид танд ашигтай байж болох өөрийн бүтээгдэхүүний талаар холбогдолтой мэдээллийг танд илгээхийг зорьдог.

Бид ижил сонирхолтой хэсэг бүлэг хэрэглэгчдээс суралцдаг. Бид таныг тантай ижил төрлийн сонирхол илэрхийлсэн хэрэглэгчдийн тодорхой нэг бүлэгт байршуулж болно. Жишээ нь, бид таныг онлайнаар сахлын татуурга ойр ойрхон худалдан авч байгааг харвал таныг “сахлын татуургад дурлагсад” бүлэгт эсхүл онлайн тасалбар ашиглаж эсхүл хямдралтай бараа бүтээгдэхүүн сонирхож байгааг харвал “хямдралтай бараа худалдан авагч” бүлэгт оруулж болно. Бид таны үзсэн вэб хуудаснууд, таны дарсан цахим хуудасны холбоосууд болон зочилсон бусад цахим хуудаснууд, таны ашигласан мобайл аппууд, таны харсан брэндийн талаарх э-мэйл болон таны дарсан э-мэйлээс эдгээр ажиглалтыг хийдэг. Бид кууки болон төхөөрөмжийн ID-нуудыг бүлэглэж, онлайн эсхүл офлайн орчинд ижил төстэй зан байдал гаргах хэсэг бүлэг хэрэглэгчдийн ерөнхий чиг хандлага, зуршил, эсхүл мөн чанарын талаар олж мэдэхэд бидэнд тусалдаг. Ийм арга замаар бид ийм бүлэгт хэдийнээ орсон “төстэй” олон бусад хүмүүст үйлчилж, тэдэнд ач холбогдолтой, ашигтай гэж бид үзсэн бүтээгдэхүүний санал болон мэдээллийг илгээх болно.

Бид өөр мэдээллийг таны кууки болон төхөөрөмжийн ID-д холбодог. Таны кууки болон төхөөрөмжийн ID-д өөр бусад мэдээлэл дагалдаж болно. Таны офлайнаар худалдан авсан бүтээгдэхүүний мэдээлэл, эсхүл манай цахим хуудас дээр бүртгүүлэхдээ бидэнд шууд өгсөн мэдээлэл. Бид үүнийг хийхдээ ерөнхийдөө таныг шууд таних боломжгүй байдлаар хийдэг. Жишээ нь, бид хэн нэгний цахим хуудсаар зочилсон байдал, нас, хүйс, худалдан авалтын зуршилд үндэслэн кууки ID ABC12345 нь сахлын татуургад дурлагсдын бүлэгт хамаардаг гэдгийг мэдэж болох хэдий ч, бид тухайн хүний нэр, хаяг эсхүл тухайн хүнийг таних бусад мэдээллийг бол мэдэх боломжгүй. Хэрэв бид таны кууки эсхүл төхөөрөмжийн мэдээлэл (вэб болон апп үзсэн түүх)-ээс таныг таньж мэдэхийг хүсвэл танаас урьдчилан заавал асуух болно.

Бид таныг бүх компьютер, таблет, утас болон төхөөрөмжөөс тань мэдэж болно. Бид кууки ID ABC12345 нь төхөөрөмжийн ID EFG15647 бүхий гар утсыг эзэмшдэг гэр бүлийн эсхүл хувь хүний компьютертой холбоотой байж болзошгүй гэдгийг мэдэж болно. Энэ нь та өөрийн зөөврийн компьютер дээрээ живхний хайлт хийгээд Google хайлтын үр дүнд манай төлбөртэй холбоосыг хараад дарсны дараа өөрийн гар утас дээрээ манай Pampers® брэндийн сурталчилгааг харж болно гэсэн үг. Бид жишээлбэл ижил WiFi сүлжээнд өдөр бүр адил хугацаанд нэвтэрч орж буй компьютер болон утсыг нэг хүн эзэмшдэг гэж таамаглах боломжтой. Аль төхөөрөмжүүдийг нэг хүн эсхүл өрх эзэмшиж байж магадгүйг мэдэж авснаар бид таны бүх төхөөрөмж дээр ижил төрлийн зар харагдах тоог хязгаарлах боломжтой болно. Энэ чухал. Учир нь нэгэн ижил мэдээллийг бид танд илгээснээр та залхахаас сэргийлэхийн зэрэгцээ таны авахыг хүсээгүй зарыг дахин явуулсны төлбөр бид төлөхгүй байх болно.

Сонирхолд суурилсан сурталчилгааг хүлээн авахыг хэрхэн болиулах тухай. P&G компанийн сонирхолд суурилсан сурталчилгааг хүлээн авахгүй байхын тулд та энд дарна уу эсхүл манай цахим хуудаснуудын эсхүл мобайл апп-ын аль нэгт байрлах WebChoices эсхүл AppChoices таних тэмдгийг дарж болно. Түүнчлэн та цахим хуудаснаас сонирхолд суурилсан сурталчилгаа авахаас сэргийлэхийн тулд хөтөч дээрээ cookies авахыг татгалзах тохиргоо хийж болох буюу апп суулгахад гарч ирдэг “мэдээллийн өгөгдөлд хандах” хүсэлтийг няцааж болно эсхүл өөрийн төхөөрөмж дээрх “сурталчилгаа дагах” тохиргоог өөрчилж болно.

Хэдийгээр сонирхолд суурилсан сурталчилгаа харахаас татгалзсан ч та “хам сэдвийн” сурталчилгаа харсаар байх болно. Хэдийгээр бид танд сонирхолд суурилсан сурталчилгаа илгээхээ зогсоосон ч та өөрийн компьютер эсхүл мобайл төхөөрөмж дээрээ манай брэндийн сурталчилгааг авсаар байх болно. Эдгээр сурталчилгаа нь гэхдээ таны зочилсон цахим хуудаснуудын хүрээнд байх тул хам сэдвийн сурталчилгаа гэж нэрлэгддэг. Сонирхолд суурилсан сурталчилгаа нь таны гар утсаараа зочилсон хуудаснууд эсхүл компьютер дээрээ үзсэн үйл ажиллагаанд суурилсан байдаг бол хам сэдвийн сурталчилгаа нь таны зочилж буй тодорхой цахим хуудасны сэдэвт суурилж танд харагддаг сурталчилгаа юм. Жишээлбэл, та нярайн бүтээгдэхүүнийг онлайнаар харж байх явцдаа манай нярайн арчилгааны аль нэг брэндийн сурталчилгааг харах боломжтой, учир нь ийм цахим хуудсаар ихэнхдээ шинэ эцэг эхчүүд эсхүл удахгүй эцэг эх болох хүмүүс зочилдог уламжлалтай. Түүнчлэн бид таны компьютер эсхүл төхөөрөмжөөс мэдээлэл үргэлжлүүлэн цуглуулж өөрсдийн цахим хуудас хэрхэн ажиллах байгааг үнэлж дүгнэхэд, хэрэглэгчийн судалгаа хийхэд эсхүл луйврыг илрүүлэхэд ашиглаж болно.

Кууки устгаснаар мэдээлэл авахгүй байх сонголт мөн устана. Та сонирхолд суурилсан сурталчилгаанаас татгалзах сонголт хийхэд, бид таны хөтөч руу татгалзах кууки илгээдэг бөгөөд энэ нь сонирхолд суурилсан сурталчилгааг биднээс цаашид авахыг хүсэхгүй байгааг бидэнд мэдэгдэх болно. Таны татгалзах кууки бүх куукийг устгахаар шийдвэр гаргахад хамт устах болно. Энэ нь хэрэв та сонирхолд суурилсан сурталчилгаа хүлээн авахаас үргэлжлүүлэн татгалзахыг хүсвэл дахин татгалзах тохиргоо хийх хэрэгтэй гэсэн үг.

Facebook-ийн Дэвшилтэт Тохиргоо. Манай зарим сайт сурталчлагчдад санал болгодог үйлчилгээ болох Facebook-ийн Дэвшилтэт Тохиргооны боломжуудыг ашигладаг. Эдгээр боломжуудаар дамжуулан бид таны манай сайтын маягтын талбарт оруулсан зарим мэдээллийг (таны нэр, э-мэйл хаяг, утасны дугаар гэх мэт хувийн эсвэл тусгай ангиллын бус өгөгдөл) өөрийн хөтчийн күүки эсвэл төхөөрөмжийн ID-тай холбогдоход тань туслах зорилгоор Facebook рүү нууцалсан (шифрлэсэн) хэлбэрээр илгээх болно эсвэл Facebook пиксел нь тухайн өгөгдлийг автоматаар нууцалж (шифрлэх) татах болно. Бид Facebook-ийн платформ дээрх зорилтот бүлэгтээ илүү сайн хүрэх, зар сурталчилгааныхаа бүтээмжтэй байдлыг хэмжихийн тулд үүнийг хийдэг. Хэрэв бид танд Facebook дээр зар сурталчилгаа харуулсан бол та үүнийг дарж, манай сайт руу орж, ямар нэгэн зүйл худалдаж авсан эсвэл худалдаж аваагүй эсэх түүнчлэн бид Facebook дээр зар сурталчилгаа үргэлжлүүлэн худалдаж авах ёстой юу, үгүй юу гэдгийг бид ингэж мэдэж болно.

Европын Холбооны Мэдээлэлд Боловсруулалт Хийх, Түүнийг Хадгалах ба Дамжуулах

Энэ хэсэг зөвхөн ЕХ-ны улсын оршин суугчдын хувийн мэдээлэлд боловсруулалт хийхэд хамааралтай. Үүгээр бид мэдээллийн өгөгдлийн хамгаалах ерөнхий журмын үг үсэг, үзэл санаанд нийцүүлэн ЕХ-ны оршин суугчийн хувийн мэдээллийг боловсруулах, хадгалах, дамжуулахад илүү ил тод байдлыг бүрдүүлэхийг зорьсон.

Байгууллагууд. Таны хувийн мэдээллийн удирдлага өөр өөр P&G компанийн удирдлагад байж болно. Мэдээллийн өгөгдлийн удирдлага нь боловсруулалт хийх үйл ажиллагаанд чиглэл өгдөг байгууллага бөгөөд тухайн мэдээлэлд гол хариуцлага хүлээнэ. Доорх графикт ЕХ-ны улсын мэдээллийн өгөгдлийн удирдлагуудыг харууллаа. Жишээлбэл, та э-мэйлээ манай аль нэг францын (.fr) цахим хуудас дээр бүртгүүлбэл тухайн улсын нэрийн хажууд бичигдсэн P&G байгууллага нь тухайн хувийн мэдээллийн удирдлага байна (тухайлбал., Procter & Gamble Франц SAS (LE 577).

Улс Орнууд

Мэдээллийн Өгөгдлийн Удирдлага

Австри

Procter & Gamble Austria – Zweigniederlassung der Procter & Gamble GmbH

Болгар

Procter & Gamble Bulgaria EOOD

Румын

Тэмцээн уралдаанд: Procter & Gamble Distribution SRL

Бусад цахим хуудсанд: Procter & Gamble Marketing Romania SR

Польш

Procter and Gamble DS Polska sp z o.o.

Бельги

Procter & Gamble Distribution Company (Europe) BVBA

Бүгд Найрамдах Чех Улс

Procter & Gamble Czech Republic s.r.o.

Унгар

Procter & Gamble RSC Regionális

Словак

Procter & Gamble, spol. s.r.o.

Хорват

Procter & Gamble d.o.o. za trgovinu

Франц

Procter & Gamble France SAS/Procter & Gamble Pharmaceuticals France SAS”

Герман

Procter & Gamble Service GmbH

Грек

P&G Hellas Ltd.

Ирланд

Procter & Gamble UK

Итали

Procter & Gamble Srl

Нидерланд

Procter & Gamble Nederland B.V.

Португал

Procter & Gamble Portugal, Productos de Consumo Higiene de Saude, S.A.

Испани

Procter & Gamble España, S.A.

Их Британи

Procter & Gamble UK

Жагсаалтад Байхгүй ЕХ-ны Улсууд

Procter & Gamble International Operations SA

Боловсруулалт ба хадгалалт. Ерөнхий зарчмын хувьд бид анх тухайн мэдээллийг цуглуулах болсон зорилгоо биелүүлж дуусгахад шаардлагатай хугацаанд л зөвхөн эсхүл хуулиар шаардсан хугацаанд л хадгална. Бид танаас ирүүлсэн маркетингийн э-мэйл авахаас татгалзах хүсэлт эсхүл хуулийн болон бусад үүргийг сахин биелүүлэх зэрэг хүсэлтийг хүндэтгэх зорилгоор хадгалах хугацаагаа сунгах шаардлага гарч болно. Энэ графикт бидний цуглуулдаг мэдээллийн төрөл, ашигладаг зориулалт, тэдгээр нь хэрхэн хуульд нийцдэг тухай (эрх зүйн үндэслэл), болон бид хэр удаан хугацаагаар хадгалдаг талаар (хадгалалтын хугацаа) тусгагдсан болно.

Мэдээллийн Төрөл

Яагаад Бид Энэ Мэдээллийг Цуглуулдаг Тухай

Эрх Зүйн Үндэслэл

Хадгалах Хугацаа

Маркетинг

Э-мэйл, нэр, утасны дугаар, шуудангийн хаяг, харьяалал, таны сонирхол, мэргэжил, зуршил, юу худалдан авсан тухай, таны оруулсан зураг эсхүл видео, таны хүүхдийн талаарх болон гэрийн талаарх мэдээлэл, гэр бүлийн гишүүд, ам бүл, үсний болон арьсны төрөл, таны дуртай үнэр, тэжээвэр амьтан байгаа эсэх гэх мэт.

Танд өөрсдийн эсхүл өөрсдийн түншүүдийнхээ бүтээгдэхүүн эсхүл үйлчилгээг сурталчилсан материал илгээх зорилгоор.

Та танд э-мэйл болон мессеж явуулах зөвшөөрөл, хаанаас олж болох болон шуудангаар захидал илгээх зөвшөөрлийг олгоно. Бусад бүх зүйлсийн хууль ёсны сонирхол.

Та хувийн мэдээллээ устгуулах хүсэлт гаргах эсхүл өгсөн зөвшөөрлөө цуцлах хүртэл. Та тийм хүсэлт илгээхгүй бол хувийн мэдээлэл тань дараах хуваарийн дагуу устгагдана:

э-мэйл: бүх сувгийн үйл ажиллагаа идэвхгүй <50 сар байх тохиолдолд. Бид идэвхгүй байдлыг дотоодын хэд хэдэн шалгуураар тогтоодог.

SMS: бүх сувгийн үйл ажиллагаа идэвхгүй <50 сар байх тохиолдолд. Бид идэвхгүй байдлыг дотоодын хэд хэдэн шалгуураар тогтоодог.

шуудангийн хаяг: бүх сувгийн үйл ажиллагаа идэвхгүй <50 сар байх тохиолдолд. Бид идэвхгүй байдлыг дотоодын хэд хэдэн шалгуураар тогтоодог.

Уралдаан Тэмцээн

Э-мэйл, нэр, утасны дугаар, заримдаа бусад мэдээлэл.

Оролцогчдод уралдаан тэмцээний талаар мэдээлэл өгөх, ялагчийг зарлах.

Таны зөвшөөрөл.

Орон нутгийн хууль тогтоомжоор илүү удаан хадгалахыг шаардсанаас бусад тохиолдолд 24 сар хадгална.

Бүтээгдэхүүн Худалдан Авалт

Э-мэйл, нэр, утасны дугаар, төлбөрийн мэдээлэл (банкны дансны дугаар IBAN эсхүл Paypal мэдээлэл), зарим тохиолдолд бусад мэдээлэл.

Манай бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөр тооцоо хийх, мөнгө буцаан олголт, эсхүл баталгаа болон тухайн худалдан авалтад хамааралтай холбогдох мэдээллийг танд илгээхэд.

Таны зөвшөөрөл.

Дотоодын хууль тогтоомжоор илүү урт хугацаанд хадгалахыг шаардсанаас бусад тохиолдолд таны захиалгыг хийж дуусгахад шаардагдах хугацаанд болон таны захиалгатай холбоотой мэдээллээр үргэлжлүүлэн хангахад шаардлагатай хугацаанд. Түүнчлэн бид мөнгөний буцаан олголт болон 10 жилийн баталгааны талаарх мэдээллийг 24 сарын туршид хадгалдаг.

Бидэнтэй Холбогдох

Э-мэйл, нэр, утасны дугаар, заримдаа бусад мэдээлэл.

Таны асуултад хариу өгөх зорилгоор болон зохих ёсоор эргэн холбогдоход эсхүл хуулиар болон P&G-гийн журмаар шаардсаны дагуу.

Хэрэглэгчээс ирсэн лавлагааг удирдан зохицуулах бидний бизнесийн хууль ёсны сонирхол болон зарим таагүй сөрөг үйл явдлын үед цуглуулж болох тусгай категорийн мэдээлэлд өгсөн таны зөвшөөрөл.

Лавлагааны мөн чанар, тухайн мэдээлэлд боловсруулалт хийх бидний хууль ёсны сонирхол болон манай хуулиар хүлээсэн үүргээс хамааран 0-10 жил.

Судалгаа

Э-мэйл, нэр, утасны дугаар, хаяг, танигдахуйц зураг эсхүл видео, зарим тохиолдолд бусад мэдээлэл.

Өөрсдийн бүтээгдэхүүний санааг туршиж үзэх зорилгоор болон өөрсдийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчдийнхээ амьдралыг сайжруулахад таны сонголт, дадал зуршлын талаар мэдэж авахын тулд.

Таны зөвшөөрөл.

Том хэмжээний туршилтын судалгааны нэг хэсэг болох цуглуулсан хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоо хэрэгжүүлэх хүртэл шаардагдах хугацаанд бид хадгалж эсхүл дотоодын хууль тогтоомжоор шаардсан хугацаанд буюу 25 хүртэл жил хадгална. Туршилтын бус судалгааны хувьд таны их хэмжээний хувийн мэдээллийг 5-аас дээшгүй жил хадгална. Бид таны гарын үсэг бүхий зөвшөөрөл өгсөн баримтыг хадгална

Хэвлэл Мэдээллийн Онилгоо

Зар сурталчилгааны кууки, төхөөрөмжийн ID, нас болон хүйс гэх мэт хүн ам зүйн мэдээлэл, хуудас руу хандах гэх мэт зан байдлын болон зарим тохиолдолд бусад мэдээлэл.

Таны интернэтийн сонирхлыг олж мэдэх болон бидний танд илгээдэг зар сурталчилгааг илүү нийцүүлэхийн тулд.

Танд ач холбогдолтой зар сурталчилгаа хүргэхийг зорьсон бидний хууль ёсны сонирхол. Бид өөрийн цахим хуудсанд кууки илгээхэд таны зөвшөөрлийг авна.

Бид энэ мэдээллийг анх цуглуулсан өдрөөс арван гурван сарын хугацаанд эсхүл зөвшөөрлөө цуцлах хүртэл аль эрт хугацааг хүртэл хадгална.

Өөр улс руу хийсэн таны мэдээллийн шилжүүлэг. Таны хувийн мэдээллийг АНУ-ыг оролцуулаад анх цуглуулсан улсаас өөр улсад шилжүүлж, хадгалж, түүнд боловсруулалт хийж болно. Жишээлбэл, бид таны мэдээллийг тодорхой нэг мэдээллийн сангийн хост байршдаг АНУ-ын сервер дээр хадгалж болно; тэр мэдээллийг дахиад танд бүтээгдэхүүний дээж загвар илгээх зорилгоор манай аль нэг маркетер Швейцараас уг мэдээлэлд хандах үед “шилжүүлж” болно. Бид ийм төрлийн шилжүүлгийн P&G байгууллагууд хооронд болон P&G болон түүнд үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хооронд ЕХ-ны эрх бүхий байгууллагаас таны мэдээллийн хамгаалал бүрдсэн гэж урьдчилан баталсан гэрээт хамгаалалт (гэрээний загвар заалт гэгддэг)-ыг ашиглан хийдэг. Хэрэв та шилжүүлэх хэлэлцээрийн хувийг авахыг хүсвэл, бидэнтэй холбогдоно уу.

Цахим Хуудас ба Аппын Агуулга

Плагин. Манай цахим хуудсанд олон нийтийн сүлжээ зэрэг бусад компанийн плагин байж болно. Плагины нэг жишээ бол Фейсбүүкийн “Таалагдлаа” товч юм. Эдгээр плагин мэдээлэл цуглуулж (тухайлбал., таны зочилсон хуудасны url хаяг) түүнийг бүтээсэн компанид буцаан илгээдэг. Та плагин дээр дараагүй байсан ч энэ үйлдэл хийгдэх боломжтой. Эдгээр плагин хэдийгээр манай цахим хуудсанд байрладаг боловч тэдгээрийг анх бүтээсэн компанийн хувийн нууцын журам, нөхцөлөөр зохицуулдаг. Эдгээр плагин зайлшгүй шаардлагатай бус кууки бөгөөд манай ЕХ-ны цахим хуудас дээр зөвхөн таныг куукийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажиллана.

Нэвтрэх. Манай цахим хуудас танд “Фейсбүүк хаягаар нэвтрэх” гэх мэт өөр компанийн хаягаа ашиглан нэвтрэх боломж олгодог. Ингэсэн тохиолдолд таны нэвтрэхдээ ашигласан өөр компанийн хаяг дахь тохиргоогоор бидэнд өгөхийг зөвшөөрсөн мэдээлэлд л бид хандах боломжтой.

Хэрэглэгчийн агуулга. Манай зарим цахим хуудас болон аппууд уралдаан тэмцээнд зориулсан өөрийн бүтээсэн агуулга, блог, видео болон бусад үйлдлийг хийх боломж олгодог. Таны гаргасан өгсөн эсхүл нийтэлсэн аливаа мэдээлэл олон нийтийн мэдээлэл болохыг санаарай. Таны манай цахим хуудас болон аппд оруулсан агуулгыг бусад хүмүүс хэрхэн ашиглах нь бидний хяналтад байдаггүй. Бид энэ хувийн нууцын журмыг эсхүл хууль тогтоомжийг зөрчсөн байх, эсхүл таны хувийн нууц болон аюулгүй байдлыг зөрчсөн байх явдалд хариуцлага хүлээхгүй.

Холбоос. P&G компанийн цахим хуудсанд бидний хяналтад байдаггүй өөр цахим хуудасны холбоосыг оруулсан байж болно. Тэдгээр цахим хуудас нь манайх биш өөрсдийн хувийн нууцын журам, нөхцөлөөр зохицуулагдана.

Хүүхдийн Хувийн Нууц

Хүүхдүүдийн онлайн хувийн нууцын хууль тогтоомж. Бид онлайнаар хүүхдүүдээс хувийн мэдээлэл цуглуулахдаа мэдээлэл хамгааллын холбогдох бүх хууль тогтоомжийг мөрддөг. Жишээ нь, ЕХ-нд бид 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувийн мэдээллийг эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулдаггүй. Үүний нэг адилаар АНУ-д бид 13 нас хүрээгүй хүүхдийн хувийн мэдээлэл цуглуулахдаа эцэг, эхийн зөвшөөрлийг нягтлан шалгаж авдаг.

Насанд хүрээгүй хүүхдийн талаарх Калифорни мужийн мэдэгдэл. Бид 18 насан хүрээгүй өсвөр насныханд өөрийн агуулгыг (тухайлбал видео, сэтгэгдэл, статус шинэчлэл, эсхүл зураг) оруулах боломж бүрдүүлсэн интерактив үйлчилгээг санал болгож болно. Манай цахим хуудас дахь зааврыг дагаж энэ агуулгыг хүссэн цагтаа устгах, зайлуулах боломжтой. Хэрэв үүнийг хэрхэн хийх талаар танд асуулт байгаа бол бидэнтэй холбогдоно уу . Энэ төрлийн постыг хувилсан, дамжуулсан эсхүл өөр хэн нэгэн өөр газар нийтэлсэн байх боломжтой бөгөөд ийм үйлдэлд бид нар хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Эдгээр тохиолдолд та өөр цахим хуудсыг эзэмшигчтэй холбогдон өөрийн агуулгыг устгуулах хүсэлтийг явуулна.

Бидэнтэй Холбогдох

Таны хувийн нууц болон манай мэдээлэл хамгаалалтын дадлага туршлагын талаар танд ямар нэгэн асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудал байгаа бол эсвэл хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгч ба энэ мэдэгдлийг өөр хувилбараар хувилах хэрэгтэй болбидэнтэй холбогдоно уу. Хэрэв танд сэжигтэй өгөгдлийн зөрчил гэх мэт манай өгөгдөл хамгаалалтын ажилтанд хамааралтай лавлагаа байгаа бол энэ тухайгаа мессеждээ бичнэ үү. Та мөн Data Protection Officer, 1 Procter & Gamble Plaza, Cincinnati, OH 45202, U.S.A дахь манай Өгөгдөл хамгаалах ажилтан руу бичиж болно.