Procter & Gamble Компанийн Цахим Хуудсыг Ашиглах Хэрэглэгчийн Нөхцөл

Нөхцөлийг бүрэн эхээр нь уншихыг тулд энд эсхүл доорх Гарчиг дээр дарна уу

Сүүлд Шинэчилсэн: 2016 оны 5 дугаар сар

ГАРЧИГ

Procter & Gamble Компани эсхүл түүний харьяа байгууллагууд, охин компаниуд, эрх шилжсэн этгээд, залгамжлагч, брэндүүд, лиценз олгогчид, лиценз эзэмшигчид, болон/эсхүл агентууд ("P&G," "Procter & Gamble" эсхүл "бид") ажиллуулдаг Цахим Хуудасны сүлжээ нь (нийтэд нь "Вэб Хуудсууд", "Цахим Хуудсууд", эсхүл "Цахим Хуудас" гэх) төрөл бүрийн вэбсайт болон вэб хуудаснаас бүрдэнэ. Энд багтсан заалт, нөхцөл болон мэдэгдлүүд (нийтэд нь " Нөхцөлүүд " гэх) P&G Компанийн бүх Цахим Хуудсанд үйлчилнэ. Түүнчлэн, P&G Компанийн тодорхой зарим Цахим Хуудсууд эсхүл тэдгээрт санал болгож буй сурталчилгаа болон үйл ажиллагаа нь (тухайлбал зар сурталчилгаа ба чат өрөөнүүд) тухайн Цахим Хуудсанд заасан нэмэлт нөхцөлийг ("Нэмэлт Нөхцөл") хангах шаардлагатай байж болзошгүй бөгөөд тэдгээрийг лавлагаа хэлбэрээр бүгдийг нь энд оруулсан болно. Хэрэв энд заагдсан аливаа нөхцөл нь P&G Компанийн тодорхой нэг цахим хуудсанд нийтлэгдсэн Нэмэлт Нөхцөлтэй зөрчилдвөл Нэмэлт Нөхцөлийг дагана.

P&G Компанийн тодорхой зарим цахим хуудсанд Нөхцөлүүд заасан бол Нэмэлт Нөхцөл нь давуу эрхтэй.

ЭНЭ ЦАХИМ ХУУДАС ЭСХҮЛ P&G КОМПАНИЙН БУСАД ЦАХИМ ХУУДСЫГ АШИГЛАХЫН ӨМНӨ ДАРААХ НӨХЦӨЛИЙГ АНХААРАЛТАЙ УНШИНА УУ. Эдгээр Нөхцөл болон холбогдох Хувийн Нууцын Мэдэгдлийг аливаа өөрчлөлт оруулахгүйгээр хүлээн зөвшөөрсөн нөхцөлд P&G Компанийн Цахим Хуудсыг та ("Хэрэглэгч") ашиглах боломжтой болно. Энэ болон өөр бусад Цахим Хуудсанд хандсанаар эсхүл тэдгээрийг ашигласнаар та эдгээр Нөхцөл болон холбогдох Хувийн Нууцын Мэдэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Та эдгээр Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол Энэ болон бусад Цахим Хуудсыг бүү хэрэглээрэй.

Бүрэн мэдээллийг авахын тулд Эдгээр Нөхцөлийн Холбогдох Хууль ба маргаан хэсэгтэй танилцана уу.

Буцаад Дээш очих

Хувийн Нууц

P&G Компанийн Цахим Хуудсыг ашиглахад P&G Компанийн Хэрэглэгчийн Хувийн Нууцын Мэдэгдэл ("Хувийн Нууцын Мэдэгдэл")-ийг мөн дагаж мөрдөнө. Хэрэв аливаа Цахим Хуудсанд нэмэлт, тусгай хувийн нууцын заалтууд ("Нэмэлт Хувийн Нууцын Заалтууд") орсон бол тухайн Цахим Хуудсыг ашиглахад тэдгээр Нэмэлт Хувийн Нууцын Заалтуудыг мөн дагаж мөрдөнө. P&G Компанийн Хэрэглэгчийн Хувийн Нууцын Мэдэгдэл болон Нэмэлт Хувийн Нууцын Заалтуудын аль аль нь "Хувийн нууцын мэдэгдэл" юм.

Бид таныг манай аль нэг хуудсаар зочлоход кууки болон бусад технологийг ашиглан IP хаяг, таны харсан хуудсууд, дарсан холбоосууд гэх мэт мэдээлэл цуглуулдаг. Түүнчлэн бид танд илгээдэг цахим шууданг та авсан эсэхийг мэдэх зорилгоор дижитал кууки ашигладаг. Та өөрийн вэб хөтөчдөө кууки устгах болон хүлээн авахаас татгалзах тохируулга хийх боломжтой. Бид энэ мэдээллийг болон таны бүртгүүлэх үеэр эсхүл өөр бусад хэлбэрээр бидэнд өгсөн мэдээллийг ашиглан өөрсдийн Хувийн Нууцын Мэдэгдлийн хүрээнд танд сонирхолтой байж болзошгүй мэдээллийг танд илгээдэг. Энд дарж куукины талаар илүү ихийг мэдэж аваарай.

Буцаад Дээш очих

Цахим Хуудсуудыг Хувийн зорилгоор Ашиглах

Өөрөөр зааснаас бусад тохиолдолд уг Цахим Хуудсыг та зөвхөн хувийн болон арилжааны бус зорилгоор ашиглаж болно. Та Цахим Хуудсанд нийтлэгдсэн эсхүл үзүүлсэн аливаа агуулга эсхүл мэдээлэл ("Агуулга")-ийг тодорхой зөвшөөрөл өгөгдсөнөөс бусад тохиолдолд өөрчлөх, хуулах, түгээх, дамжуулах, дээр нь ажиллах, дахин хуулбарлах, нийтлэх, лиценз олгох, сэдэвлэсэн бүтээл гаргах, шилжүүлэх эсхүл худалдан борлуулах эрхгүй. Агуулга гэдэгт текст, график, хөдөлгөөнт дүрс, дуу, дүрслэл, мэдээлэл, програм хангамж, бүтээгдэхүүн эсхүл үйлчилгээ, тэдгээрийг байрлуулсан өрөлт хамаарах бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй. Аливаа Агуулгыг зөвшөөрөлгүйгээр ашиглах нь бидэнд засварлашгүй хохирол учруулж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, зөвшөөрөлгүйгээр ашигласан тохиолдолд бид хуулийн болон эд хөрөнгийн хувьд авч болох арга хэмжээний зэрэгцээ шүүхийн хориг тавих эрхтэй гэдгийг зөвшөөрч байна. Тодорхой материалтай холбогдолтой аливаа тухайлан заасан хязгаарлалтын хүрээнд та Агуулгын хэсгээс зөвхөн өөрийн арилжааны бус зорилгоор эсхүл манайд захиалга өгөх зорилгоор цахимаар хуулж авч эсхүл хэвлэн авч болно. Биднээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Агуулгыг өөр бусад хэлбэрээр ашиглах, тухайлбал өөрчлөх, дахин хуулбарлах, түгээх, дахин нийтлэх, дэлгэн үзүүлэх, эсхүл дамжуулахыг хатуу хориглоно.

Та аливаа бүтээгдэхүүний танилцуулга, зураг, жагсаалт эсхүл үнийг зөвхөн өөрийн хувийн, арилжааны бус зорилгоор эсхүл манайхаас захиалга өгөхөөс бусад тохиолдолд цуглуулахгүй эсхүл ашиглахгүй байхыг зөвшөөрч байна.

Та Цахим Хуудасны аль ч хэсгийг арилжааны зорилгоор дахин хуулбарлахгүй, хувилахгүй, хуулахгүй, худалдан борлуулахгүй, дахин борлуулахгүй эсхүл ашиглахгүй эсхүл "хусах" эсхүл робот, аалз эсхүл автоматжуулсан бусад хэрэгсэл ашиглах зэргээр Цахим Хуудсанд хандахгүй эсхүл түүнийг ашиглахгүй болохыг зөвшөөрч байна. Энэ Цахим Хуудсыг ажиллуулах, нийтлэн үзүүлэх эсхүл Цахим Хуудас дахь мэдээлэл эсхүл материалыг холбоос хэлбэрээр эсвэл өөр төстэй арга хэлбэрээр бидний урьдчилсан зөвшөөрөлгүйгээр өөр Цахим Хуудсанд нийтлэхийг хориглоно. Энэ Цахим Хуудсанд холбогдох нь холбогдох бүх хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байх шаардлагатай. Та бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр энэ Цахим Хуудаснаа тавигдсан аливаа мета таг эсхүл бусад манай нэр, худалдааны тэмдэг, эсхүл аль нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн нэр ашигласан "нуусан текст" ашиглаж болохгүй. Түүнчлэн, та дараах үйлдлийг хийхгүй байхыг зөвшөөрч байна: (a) зөвхөн бидний дангаар шийдэн тогтоосноор, манай дэд бүтцэд учир шалтгаангүй эсхүл харьцангуй хэт их ачаалал үүсгэх эсхүл үүсгэж болзошгүй аливаа үйлдэл хийх; (b) Цахим Хуудасны эсхүл Цахим Хуудас дээрх аль нэг үйл ажиллагааны хэвийн ажиллагаанд саад учруулах эсхүл саад учруулах оролдлого хийх; эсхүл (c) Цахим Хуудасны хандалтыг хязгаарлах эсхүл урьдчилан сэргийлэх зорилгоор бид авч болзошгүй аливаа арга хэмжээнээс зайлсхийх.

Буцаад Дээш очих

Хэрэглэгчийн Оруулсан Мэдээлэл

P&G Компанийн Цахим Хуудастай холбоотой таны хийсэн аливаа текст, гэрэл зураг, видео, нийтлэл, мэдэгдэл, дуу, аудио/авиа бичлэг, урлагийн бүтээл, үнэлгээ, шүүмж эсхүл бусад материал эсхүл мэдээлэл ("Оруулсан Мэдээлэл" гэх)-ийн холбогдолтой таны сахилга, таны эрх болон P&G Компанийн эрхийг Эдгээр Заалтуудаар зохицуулна. Та Мэдээлэл Оруулахдаа дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна:

  • таны Оруулсан Мэдээлэл эх хувь, үнэн зөв, таны өөрийн бүтээл мөн бөгөөд хэн нэгнийг дуурайгаагүй;
  • таны Оруулсан Мэдээлэлд дурдсан P&G Компанийн бүтээгдэхүүний бодит хэрэглэгч нь та бөгөөд таны Оруулсан Мэдээлэл P&G Компанийн бүтээгдэхүүний талаарх таны үнэн бөгөөд шударга үзэл бодол, хэрэглэсэн туршлагыг илэрхийлж байна;
  • та насанд хүрсэн эсхүл насанд хүрээгүй тохиолдолд мэдээлэл оруулахыг таны эцэг, эх эсхүл хууль ёсны асран хамгаалагч зөвшөөрсөн;
  • та P&G Компанийн ажилтан биш эсхүл харьяа компанид эсхүл P&G Компанийн бүтээгдэхүүнийг сурталчлах эсвэл борлуулах зорилгоор P&G Компанийн хөлсөлсөн агентад ажилладаггүй ЭСХҮЛ хэрэв та P&G-гийн ажилтан эсхүл харьяа компанид эсхүл P&G Компанийн бүтээгдэхүүнийг сурталчлах эсвэл борлуулах зорилгоор P&G Компанийн хөлсөлсөн агентад ажилладаг бол та Оруулсан Мэдээлэлдээ өөрийн P&G Компанийн хамаарлын талаар тодорхой бөгөөд ил тод оруулахыг зөвшөөрч байна;
  • таны Оруулсан Мэдээлэл (эсхүл аль нэг хэсэг) нь P&G Компанийн эсхүл өөр гуравдагч этгээдийн өөр бусад зар сурталчилгааны эсхүл сурталчилгааны материалд ороогүй бөгөөд оруулахаар төлөвлөгдөөгүй байгаа;
  • таны Оруулсан Мэдээллийн төлөө аливаа урьдчилсан төлбөр хийгдээгүй эсхүл төлбөр төлөх амлалт хийгдээгүй эсхүл та Оруулахаар санал болгож байгаа Мэдээллийнхээ хариуд ямар нэг төлбөр авна гэсэн хүлээлтгүй байгаа. Мөн таны Оруулсан Мэдээлэл танд өмнө өгсөн аливаа хөнгөлөлтийн улмаас хийгдээгүй эсхүл P&G Компанийн сурталчилгааны зорилгоор ашиглах боломжийг оролцуулалгүй ирээдүйд авах аливаа хөнгөлөлтийн төлөө хийгдээгүй. Эсхүл, та ямар нэг хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд Оруулсан Мэдээлэлдээ энэ тухай дэлгэрэнгүй тусгасан;
  • таны Оруулсан Мэдээлэл худал, төөрөгдөл үүсгэх, дайрч давшилсан, хараасан, бүдүүлэг, садар, доромжилсон, нэр хүндэд халдсан, гүтгэж гүжирдсэн эсхүл бусад зохисгүй хэлбэртэй биш;
  • таны Оруулсан Мэдээлэлд аливаа гуравдагч этгээдийн зохиогчийн эрх, патент, худалдааны тэмдэг, худалдааны нууц, нийтлэх эрх, хувийн нууцын эрх, ёс суртахууны эрх эсхүл бусад холбогдох хувийн эсхүл хувийн өмчийн эрхийг зөрчсөн агуулга ороогүй;
  • таны Оруулсан Мэдээлэлд аливаа хууль тогтоомж, тогтоол, захирамж эсхүл дүрэм журам зөрчсөн агуулга ороогүй, эсхүл аливаа хууль тогтоомж, тогтоол, захирамж эсхүл дүрэм журмын дагуу гэмт хэрэг, захиргааны зөрчилд тооцогдох аливаа үйлдэлд оролцсон, тийм үйлдлийг хөхүүлэн дэмжсэн, уриалсан, тийм үйлдэл гаргах заавар агуулсан агуулга ороогүй;
  • таны Оруулсан Мэдээлэлд аль нэг хувь хүн эсхүл бүлэг хүмүүст хандсан үзэн ядалт илэрхийлсэн үг хэллэгтэй агуулга эсхүл материал ороогүй, эсхүл аливаа хувь хүн, нөхөрлөл, корпорац эсхүл улс төрийн намын эсрэг хууль бус сүрдүүлэг эсхүл хууль бус доромжлол агуулагдаагүй;
  • таны Оруулсан Мэдээлэлд форумыг монопольчлох зорилгоор олон дахин Оруулсан Мэдээлэл эсхүл форумын зорилгод хамаарах сэдвээс хазайсан мэдээлэл гэх мэт үймээн самуун дэгдээх эсхүл бусдыг ташааруулах зориулалттай агуулга эсхүл материал Ороогүй;
  • таны Оруулсан Мэдээлэлд гуравдагч этгээдийн цахим хуудас, хаяг, цахим шуудангийн хаяг, холбоо барих мэдээлэл, утасны дугаар, бусад мэдээлэл эсхүл танигдсан буюу илэрхий танигдахуйц хэн нэг этгээдийн эсхүл хувь хүний талаарх үзэл бодол, мэдээллийг (хувь хүний нууц мэдээлэл хамаарна) тухайн этгээдээс мэдээллийг нь P&G Компанитай хуваалцах зөвшөөрөл урьдчилан авалгүйгээр оруулаагүй;
  • таны Оруулсан Мэдээлэлд Трожан морь, вирус, өт, аюултай код, эсхүл бусад хэлбэрийн аюултай мэдээлэл, програм эсхүл файл агуулсан програмчлал эсхүл материал агуулагдаагүй;
  • таны Оруулсан Мэдээллийг P&G Компани ашигласнаар эдгээр Заалтуудыг зөрчихгүй бөгөөд хэн нэгэн этгээд эсхүл албан байгууллагад хохирол учруулахгүй.

Хэрэв таны Оруулсан Мэдээлэл ямар нэг байдлаар зар сурталчилгаа, урамшуулал, шалгаруулалт, үнэгүй тараах зүйлс эсхүл тэдгээртэй төстэй хөтөлбөртэй хамааралтай бол Нэмэлт Нөхцөлүүдийг мөн үйлчилж болно. Цахим Хуудсанд илэрхийлсэн эсхүл нийтлэгдсэн Оруулсан Мэдээлэлд агуулагдах үзэл бодол, мэдэгдэл, үйлчилгээ, санал эсхүл бусад мэдээлэл нь тэдгээрийн зохиолч эсхүл түгээгчийнх бөгөөд P&G Компанийнх биш юм. Бид аливаа Оруулсан Мэдээллийг батлахгүй, үнэн зөв, бүрэн, эсхүл хэрэгцээтэй эсэхэд баталгаа өгөхгүй.

P&G Компани цахим хуудсанд нийтлэгдсэн эсхүл цахим хуудсанд хандсан хэрэглэгчдийн Оруулсан бүх Мэдээллийг нягтлан шалгах боломжгүй бөгөөд шалгадаггүй. Мөн эдгээр Оруулсан Мэдээллийн агуулгад ямар нэг хэлбэрээр хариуцлага хүлээхгүй. Цахим Хуудсанд хэрэглэгчийн үүсгэсэн агуулгыг харах болон түгээх боломжийг танд олгосноор P&G Компани тэдгээр мэдээллийг тараах зөвхөн идэвхгүй дамжуулагчийн үүрэгтэй оролцож, тэдгээр Оруулсан Мэдээлэл эсхүл Цахим Хуудас дээрх үйл ажиллагаатай холбоотой аливаа үүрэг эсхүл хариуцлага үүрэхгүй болохыг хүлээн зөвшөөрч байна. P&G Компани аливаа Оруулсан Мэдээллийг нийтлэх эсхүл ашиглах үүрэг хүлээхгүй. P&G Компани дараах Оруулсан Мэдээлэл эсхүл Хэрэглэгчийг блоклох эсхүл устгах эрхтэй (a) түрэмгийлсэн, нэр хүндийг гутаасан, эсхүл садар самууны өнгө аястай (б) хуурамч, залилсан эсхүл бусдыг ташааруулсан (в) өөр хэн нэгний зохиогчийн эрх, худалдааны тэмдэг эсхүл бусад хэлбэрийн оюуны өмчийг зөрчсөн (г) аливаа хууль тогтоомж, журам зөрчсөн эсхүл (д) хэн нэгнийг гомдоосон эсхүл өөр бусад хэлбэрээр P&G Компани дангаараа шийдэж хүлээн зөвшөөрөхгүй гэж тооцсон. Таны нийтэлсэн эсхүл дамжуулсан хэн нэгнийг танихад хүргэх мэдээллийг Procter & Gamble Компани өөрийн Хувийн Нууцын Мэдэгдлийн хүрээнд авч үзэхийг анхаарна уу. Манай Хувийн Нууцын Мэдэгдэлд тусгасан удирдамжийн дагуу бидний танаас авч болзошгүй хувь хүнийг таних мэдээллээс бусад таны Оруулсан Мэдээлэлд орсон мэдээллийг бид нууц биш, хэн нэгний өмч биш гэж үзнэ. P&G Компани таны Оруулсан Мэдээлэлтэй холбоотой аливаа үүрэг хүлээхгүй.

Та Мэдээлэл Оруулахаар ирүүлснээр та дараахийг P&G Компанид зөвшөөрч байна.

  • хэвлэл мэдээлийн аль ч хэлбэр, формат эсхүл технологид, онлайн болон онлайн бус байдлаар, одоо мэдэгдэж байгаа эсхүл дараа нь олж илрүүлсэн, бүх төрлийн зар сурталчилгааны, олон нийтэд үзүүлэх эсхүл тэднээс санал авах (P&G компанийн цахим хуудас эсхүл гуравдагч этгээдийн цахим хуудсанд байж болно), сурталчлах, маркетинг хийх, борлуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, арилжааны зориулалтаар, мөн тэдгээрийг дагалдах зориулалтаар гэх зэргээр бүхий л хэлбэрээр, цаашид танд мэдэгдэх эсхүл төлбөр төлөх эсхүл зөвшөөрөл авах (хуулиар хориглосноос бусад тохиолдолд) ямар ч шаардлагагүйгээр Оруулсан Мэдээллийг бүхэлд нь буюу хэсэгчлэн ашиглах, хяналт тавих, нягтлах, дахин хуулбарлах, өөрчлөх, нийцүүлэх, нийтлэх, орчуулах, уламжилсан бүтээл гарган авах, тараах, дамжуулах, үзүүлэх болон ажиллах цор ганц эзэмшигчгүй, дэлхий нийтийг хамарсан, байнга давтагдах, цуцлах боломжгүй, төлбөрийг бүрэн барагдуулсан, ашиглалтын төлбөргүй, цааш нь дэд лиценз олгох боломжтой бөгөөд шилжүүлж болох эрх ба лиценз;
  • таны нэр, хоч, хэрэглэгчийн нэр, хувийн мэдээлэл, дуу хоолойны бичлэг эсхүл аливаа дүрсэл, гэрэл зургийн эсхүл видео дүрсийн клип, хөрөг зураг, таны өөрийн болон тантай төстэй зураг, эсхүл таны олон нийтэд танигдах эрхийг (нийтэд нь "Таны Хувийн Агуулга" гэх) аливаа илэрхийллийг таны Оруулсан Мэдээлэлд агуулагдсан байдлаар, нийлмэл зохиомж эсхүл гуйвуулсан хэлбэрээр эсхүл өөр ямар нэг байдлаар зохиогчийн бусад бүтээлч бүтээлд тусгасан байдлаар, хэвлэл мэдээллийн аль ч хэлбэр, формат эсхүл технологид, онлайн болон онлайн бус байдлаар, одоо мэдэгдэж байгаа эсхүл дараа нь олж илрүүлсэн, бүх төрлийн зар сурталчилгааны, олон нийтэд үзүүлэх эсхүл тэднээс санал авах (P&G Компанийн цахим хуудас эсхүл гуравдагч этгээдийн цахим хуудаснаа байж болно), сурталчлах, маркетинг хийх, борлуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх болн арилжааны зориулалтаар, мөн тэдгээрийг дагалдах зориулалтаар гэх зэргээр бүхий л хэлбэрээр, цаашид танд мэдэгдэх эсхүл төлбөр төлөх эсхүл зөвшөөрөл авах (хуулиар хориглосноос бусад тохиолдолд) ямар ч шаардлагагүйгээр ашиглах, аливаа хязгаарлалтгүй, дэлхий нийтийг хамарсан, байнга давтагдах, цуцлах боломжгүй, төлбөрийг бүрэн барагдуулсан, ашиглалтын төлбөргүй, цааш нь дэд лиценз олгох боломжтой бөгөөд шилжүүлж болох эрх ба лиценз.

Түүнчлэн таны Оруулсан Мэдээллийг дээрх жагсаалтад санал болгосон аль нэг хэлбэрээр ашиглахад та өөрийн оруулсан мэдээлэл дэх холбогдох ёс суртахууны эрхээс татгалзаж байна.

Та Оруулах Мэдээлэл ирүүлснээр өөрийн нэрийн өмнөөс болон өөрийн төлөөлөгч, залгамжлагч, орлогчийн нэрийн өмнөөс P&G Компани болон түүний холбогдох бүх мэргэжилтэн, захирал, ажилтнуудыг таны Оруулсан Мэдээллийг ашигласнаас үүдэлтэй эсхүл түүнтэй ямар нэг байдлаар холбоотой тухайлбал хуурамч сурталчилгаатай холбоотой бүх нэхэмжлэл, зохиогчийн эрхийн зөрчил, хувийн нууцад халдсан байх, олон нийтэд танигдах эсхүл ёс суртахууны эрх эсхүл нэр хүндийг гутаан доромжлох гэх зэрэг аливаа нэхэмжлэх, шүүхийн зарга, үйлдэл, шаардлага, хариуцлага болон хохирлоос чөлөөлж, гэм буруугүйд тооцохыг зөвшөөрч байна. Өмнөх заалтад аливаа хязгаарлалт үзүүлэхгүйгээр ямар ч тохиолдолд Оруулсан Мэдээллийн эсхүл тухайн мэдээлэлд тусгасан Таны Хувийг Агуулгын ашиглалтад эсхүл дээр дурдсан P&G Компанийн эрхийг хэрэгжүүлэхэд хориг тавих, саад учруулах эсхүл оролцох эрхгүй бөгөөд ийм бүх эрхээс та татгалзаж байна

Танд Мэдээлэл Оруулах зөвшөөрөл олгосноор P&G компани таны төлөөлөл, эрх олголт, татгалзал болон чөлөөлөлтийн хувьд танд найдаж байгаа болохыг та ойлгож байна. Энэхүү Гэрээнд агуулагдсан эрх олголт, лиценз эсхүл чөлөөлөлтийг та дуусгавар болгох эсхүл цуцлах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Танд Оруулсан Мэдээллээ засварлах эсхүл устгах боломж олгох баталгааг P&G компани гаргахгүй. Таны Оруулсан Мэдээллийн агуулгыг P&G Компани биш, та хариуцна гэдгийг та хүлээн зөвшөөрч байна.

Буцаад Дээш очих

Сахилгын Дүрэм

Манай Цахим Хуудсанд Мэдээлэл Оруулахаар ирүүлэх үед болон бусад хэлбэрээр аливаа Цахим Хуудсанд эсхүл манай Цахим Хуудсаар нийтэлсэн бусад мэдээлэлд хандах эсхүл түүнийг ашигласнаар та дараах сахилгын жишгийг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна. Та өөр хэн нэгэн хувь хүн эсхүл хуулийн этгээдийн дараах үйлдэлд зөвшөөрөл өгөх, туслах эсхүл аливаа оролдлого хийхээс татгалзахыг зөвшөөрч байна:

  • Эдгээр Нөхцөлийг зөрчин энэ Цахим Хуудсыг ашиглах;
  • Аливаа Цахим Хуудсын аль нэг хэсгийг хуулбарлах, хувилах, хуулах, худалдан борлуулах эсхүл ямар нэг арилжааны зориулалтаар ашиглах, эсхүл энэ Цахим Хуудсыг ашиглах, түүнд хандах;
  • Өөр хэн нэгэн хүн эсхүл хуулийн этгээдийг доромжлох, сүрдүүлэх, дагаж мөшгих эсхүл зориудаар эвгүй байдалд оруулах буюу дарамтлах;
  • Өөр хэн нэгэн хувь хүн эсхүл этгээдийн дүр эсгэх;
  • Аливаа олон түвшний маркетинг эсхүл пирамид хөтөлбөрийг хөхүүлэн дэмжих, уриалан сурталчлах эсхүл тэдгээрт оролцох;
  • Арван найман нас (18) хүрээгүй хүний хувь хүнийг таньж тодорхойлох мэдээллийг авах эсхүл ашиглах;
  • Форумыг монопольчлох зорилгоор олон дахин оруулсан мэдээлэл эсхүл форумын зорилгод хамаарах сэдвээс хазайсан мэдээлэл гэх мэт үймээн самуун дэгдээх үйл ажиллагаанд оролцлох;
  • Цахим хуудсанд аюул учруулах бүрэлдэхүүн хэсэг агуулсан вирус, өт, Трожан морь, аюултай код эсхүл аливаа програм хангамж эсхүл бусад материал нэвтрүүлэх;
  • Аливаа компьютерын систем эсхүл Цахим Хуудасны нийтэд зориулагдаагүй хэсэгт зөвшөөрөлгүй хандах эсхүл Цахим Хуудас, Цахим Хуудастай холбогдсон сервер эсхүл сүлжээнд саад учруулах эсхүл хэвийн ажиллагааг алдагдуулах;
  • Хувь хүнийг таних мэдээлэл эсхүл хувийн нууцад хамаарах нууц мэдээллийг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр нийтлэх эсхүл Цахим Хуудасны хэрэглэгчдээс хувь хүний холбогдолтой мэдээллийг татаж авах зэргээр аливаа этгээдийн хувийн нууцад халдах;
  • Эрүүгийн гэмт хэрэг, захиргааны зөрчилд тооцогдох аливаа үйлдэлд оролцох, тийм үйлдлийг хөхүүлэн дэмжих, уриалах, тийм үйлдэл гаргах заавар агуулсан, энэ зорилгоор хэлэлцэх эсхүл холбооны, мужийн, орон нутгийн эсхүл олон улсын аливаа хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчих;

P&G Компани бусад Хэрэглэгчид энэхүү Сахилгын дүрэм, Эдгээр Нөхцөлийн бусад заалтуудыг дагаж мөрдөх явдлыг хангах боломжгүй бөгөөд хангадаггүй ба та болон бидний хооронд, бусдын хууль зөрчсөнөөс байснаас үүдэн гаргах бүх эрсдэл, аюул, хохирлыг та хүлээх болно.

Буцаад Дээш очих

Бидэнтэй Холбогдох

Хэрэв эдгээр Нөхцөл таны асуултад хариулахгүй, эсхүл та манай Сахилгын Дүрмийг зөрчсөн тохиолдлыг мэдээлэхийг хүсвэл дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:

Шуудангаар:

Procter & Gamble компани
Procter & Gamble Плаза 1
Синсиннати хот, Охайо муж 45202
Америкийн Нэгдсэн Улс

Э-мэйл

Та www.pg.com/en_UK/ хаягаар зочилж, хуудасны доор байрлах "Бидэнтэй Холбогдох" холбоосыг дарна уу.

Буцаад Дээш очих

Зохиогчийн Эрх 2001-2016 P&G. Бүх эрхийг хамгаалсан.